BILSTEIN - технологийн анхдагч, тэргүүлэгч

BILSTEIN - жинхэнэ тоног төхөөрөмж

Дэлхийн анхдагч автомашины брэндүүд манай чанарт итгэдэг. Яагаад?

Учир нь бид автомашины үйлдвэрийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж цуврал бүтээгдэхүүнийг хөгжүүлэн, явах эд ангийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэдэг. Та манай чанарт итгэснээр BILSTEIN жолоодлогын туршлагыг мэдэрч, тав тухтай найдвартай зорчих болно.

  • Бид жинхэнэ шилдэг тоног төхөөрөмж бүтээдэг авто спортын дадлага туршлага болон ололт амжилтыг бүтээгдэхүүндээ тусгадаг
  • Дэлхийн хамгийн шилдэг брэндүүдэд BILSTEIN- аар тоноглодог.
    • Тухайлбал: Mercedes- Benz, Porsche, BMW, Audi, Bugatti, Ferrari, Lotus, Jaguar болон өөр бусад …
  • Явах эд ангийн бүх бүрдэл хэсгүүд манайд бий.
  • Зах зээлийг өргөн хамрах боломж
    • Зах зээлд өргөн цар хүрээнд ажилладаг.

BILSTEIN – хийн даралтат технологи

Хийн даралтат технологийг BILSTEIN үеийн үед сайжруулан хөгжүүлж ирсэн бөгөөд автомашины сэлбэг, эд ангийн үйлдвэрлэлд өөрийн стандартыг тогтоосон. Энэхүү технологи нь даралтын тусламжтай амортизаторт тос хадгалах боломж олгож амортизатор ачаалалд орж халах үед тос хөөсрөхөөс урьдчилан хамгаална. Амортизатор бүрэн хүчин чадлаараа ажилласаар байсан ч энэ шинж чанар алдагдахгүй.

  • Холболтын өндөр түвшин ба илүү нарийн боловсруулалт хийх баталгаа
  • Хүчирхэг спорт шинж агуулсан
  • Авто спорт болон “Offroad” секторт зайлшгүй хэрэгцээтэй

Бүрэн багц: Хэрэгцээ шаардлагадаа тохируулан бүтээгдэхүүнээ сонго!

BILSTEIN 1-4:      Түгээмэл оригиналь эд анги

     BILSTEIN технологи бараг бүх төрлийн тээврийн хэрэгсэлд тохирдог.
Гэж нэрлэгддэг оригиналь эд ангиудаас жолооч бүр өөрийн санхүүгийн түвшинд тохируулан явах эд ангийн хэсгээ сонгож болно.

BILSTEIN B6- B8:      Offroad амартизатор

     Билштейны туршлагаас бий болсон өндөр зэрэглэлийн, өндөр хүчин чадлын серийн /OEM/ чанар: Өндөр хүчин чадлын амортизатортай машин жолоодож байсан хүн бүхэн тэдний автомашин ямар гайхамшигтай болохыг мэддэг. Спорт жолоодлогод эсвэл ачаатай давхих алинд нь ч Билштейны “Шар ангилал” таны машинд бүрэн боломжийг нээнэ.

BILSTEIN B10- B16:  Спортын тохируулагчтай амортизатор:

     Спортын тохируулагчтай амортизатораар та жинхэнэ спортлог жолоодлогыг мэдрэнэ. Өндөр хурдтай давхих боломж олгохын зэрэгцээ уран жолоодлогын эрэлт хэрэгцээг хангаж, хатуу хучилттай замын метр нэг бүрт тав тухыг мэдрүүлж чадна.

BILSTEIN RideControl болон DampTronic:  Электрон амортизатор

     Электрон амортизатор нь таньд кноп дарж удирдах боломж олгоно. Топ ангилаллын технологийг таны амьдрал, машин жолоодоход санал болгож байна. Асаах товчийг хялбархан дараад л секундын хоромд тав духтай тохируулгаас спорт тохируулгад шилжиж чадна, мөн буцаах нь адил.